Муу удирдагчийн 13 шинж

2015 онд хийсэн судалгаагаар “Та ажлаас гарах болсон үндсэн шалтгааныг хэлнэ үү?” гэж 7272 хүнээс асуухад тэдгээрийн 50 хувь нь “удирдагч муу байсны улмаас гарсан” гэж хариулсан байна. Чадвар муутай муу удирдагчийг танихад хялбар. тэдгээр нь дараах 13 шинжийг багтаасан байдаг байна. Үүнд:

1. Ажилчиддаа зааварчлага өгдөггүй
2. Гүйцэтгэлийн хянаж үздэггүй
3. “Улс төр”-жиж амбицлана 
4. Ажилчдынхаа хийсэн ажлыг өөрөө хийсэн болгоно
5. Ажилчид нь сэтгэл ханамж муу, ажлаас гарах хүмүүсийн тоо их
6. Бусдыг их шүүмжлэх дуртай
7. Чухал бус жижиг асуудлаар их хөөцөлдөнө
8. Тойрон хүрээлэгчдийг үүсгэнэ үзэмжээр асуудлыг шийдвэрлэнэ
9. Асуудлыг ажилчдаасаа нууна
10. Ажилчдыг хэт их ачааллана
11. Ажилчдыг үнэлдэггүй
12. Өөрийг нь дан тэнэг хүмүүс тойрон хүрээлсэн байна гэж бодно
13. Өөрийгөө өмөөрнө

Ийм удирдагчтай байхад мэдээж сайн ажилтан бол тогтохгүй нь тодорхой. Ямартай л “Муу даргын дэргэд сайн ажилтан тогтохгүй харин сайн даргын дэргэд муу ажилтан тогтдоггүй” гэдгийг зүгээр нэг хэлээгүй бололтой.

Байгууллагад чадваргүй удирдагч байх нь нэг талаас түгээмэл бол нөгөө талаас тухайн байгууллагын хамт олоны нэг ёсондоо зовлон болдог жамтай. Иймээс гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж буй албан тушаалтнуудын гүйцэтгэлийн үнэлгээг дээрх 13 шалгуурын дагуу жилд нэг удаа хийж байх нь асар чухал юм.