Зорилготойгоор суралцахгүй юм бол алданаасаа л суралцах болно

Өрсөлдөөний ач холбогдлыг тайлбарлах зорилгоор доорх фото зургийг ашигласан болохоос улс төржихгээгүй гэдгийг эртнээс хэлэх нь зөв юм. Бидний суралцаж буй байдлыг илрэхий харуулж чадах хамгийн сайн жишээ болж байгаа болохоор л ашигласан болно.

Хүн мөнгөтэй болохоор нэг л зарчим түүнд үйлчилж эхэлдэг. Мөнгөтэй хүн нийгмийн тогтолцоог аль болохоор өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхийг л хичээдэг. Мөнгөтэй хүнээс нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн нийгмийн тогтолцоог өөрчлөнө гэж найдах огт хэрэггүй. Тийм юм хэзээ ч байдаггүй. Дээрхийг үнэн болохыг хүн төрлөхтөний түүхээс ч олж харж болно. Тухайлбал, компаниуд мөнгөтэй болохоороо хууль тогтоомжийг зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөхийг л оролддог. Энэ бүгдийг хүн төрлөхтөн даваад туулаад өнгөрчихсөн юм байж. Харин манайд бол энэ зарчим ид өрнөж байна. Компаниуд мөнгө ихтэй болох тусам өөрсдийн эрх мэдэлдээ илүү их эх үүсвэрийг хуримтлуулахыг эрмэлзэнэ. Энэ зорилгоор тэр бүү хэл хууль бус үйлдэл ч хийнэ.

Илүү ихийг хуримтлах хирээр тэрнийгээ хамгаалах гэж хууль ч батлана. Энэ бол хөрөнгөтний нийгмийн хөгжлийн жам. Үүнээс ангижрах гараглаа нь харим шинэ соёл гэдэг. Хэрэв нийтийн эрх ашгийг хамгаалсан соёл бий болгож чадахгүй л юм бол нийгэм нь улам л “ялзрах” болно гэж шинжлэх ухаанд тайлбарладаг. Энэ шинэ соёл нийгмийн аль давхрагад үүсдэг вэ гэвэл төрийн байгууллагад бус харин зөвхөн хувийн хэвшлийн байгууллагын хүрээнд үүсэн бий болдог бол тэр дундаа өрсөлдөөн ихтэй салбарт буюу хувийн жижиг байгууллагуудын хүрээнд л бий болсноор хөгжиж эхэлдэг. Харамсалтай нь энэ бүгдийг хүн оюун ухаанаараа тэр дундаа логикоор тунгааж ойлгож чаддаггүй юм байна. Буруу зөрүүг нь зөвхөн туршлагаар олж тогтоож байж ойлгодог байна. 

 

Үнэхээр ч өрсөлдөөнт орчинд бизнес эрхлэх явцад бусдаас ялгарахын тулд өөрт тулгарсан асуудлуудаа шийдвэрлэх явцад шинэ мэдлэг олж авдаг бол “туршлагаас” улбаатай ийм мэдлэг нь шинэ соёлын суурь болж байдаг байна.

Advertisements