Өрсөлдөх чадвар

Бусадтай өрсөлдөх бус харин өдөр өдрөөр өөрөөсөө илүү байх нь чухал

“Хийн бууны дуугаар тамирчид гараанаасаа гарч марафон эхэлэхэд Бэн Комэн бусдын адил гараанаасаа гарна. Харин цаг явах тутам Бэн Комэн бусдаас хоцорч эхэлдэг. Ойр ойрхон бүдэрч унаад л эргэж босоод л гар хөлөө шалбалан барин гүйнэ. Тамирчид марафоныг дунджаар 20 орчим минутын хугацаанд дуусгадаг бол Бэн Комэнд гүйлтийн дистанцийг дуусгахад хоёр дахин илүү цаг хэрэгтэй болдог. Учир нь Бэн Комэн тархины саажилтай хүн. Тамирчид гүйлтээ дуусгаад яваад өгдөггүй байна. Тэд иргэж ирээд Бэн Комэнийг дэмжих зорилгоор түүний араас хамт гүйлцгээдэг. Бэн жил болгон марафонд оролцдог. Тэрээр хүмүүстэй өрсөлдөж уралдах гэж оролцдоггүй. Харин түүний оролцож буйн гол зорилго нь өөрийнхөө тогтоосон амжилтыг л сайжруулах зорилгоор л ороцдог гэсэн.

Үүгээрээ юм боддог хүн болгонд Бэн том сургамж өгсөн учраас хэвлэл мэдээллийнх нь анзаарч түүний талаар олон нийтэд мэдээллэх болсон түүхтэй. Айхтар хүмүүс юуг олж ажигласан бэ гэвэл “хүн өөрийгөө дийлэх зорилгоор тэмцээнд оролцохоор хүмүүс дэмждэг юм байна”. Амьдрал дээр ч яг адил байдаг гэнэ. Хүн бусадтай өрсөлдөх зорилгоор тэмцэлдээд байхаар хүмүүс дэмждэггүй харин өөрийгөө дийлэх зорилгоор “тэмцэлдэж” буй хүнийг хүмүүс дэмжих дуртай байдаг бололтой.

“Бусдаас илүү байх нь чухал бус харин өчигдөр ямар байснаасаа илүү байх нь хамгийн чухал” (@Кано Жигоро, жудо барилдааны үүсгэн байгуулагч)

“Бид ихэвчлэн л бусадтай л өрсөлдөх гээд байдаг. Гэтэл хүний хийх хамгийн чухал өрсөлдөөн бол ердөө өөрөө өөртөөгөө өрсөлдөх буюу өөрийгөө дийлж өмнө гаргасан амжилтаа ахиулж байх явдал юм”. Бизнес эрхлэхэд энэ зарчим шууд холбоотой гэдэг. Бизнесийг тогтвортой болгоход хамгийн чухал зарчим бол бусадтай өрсөлдөх нь чухал бус харин өөрийн амжилтыг байнга ахиулж байх нь хамгийн чухал гэдгийг Бэн Комэны жишээ харуулж байгаа юм гэж юм мэддэг хүмүүс хэлдэг юм байна.

Advertisements