Ерөнхий

Бодол өнгөрсөн цагт байна гэдэг нь өнгөрснийг давтсан ирээдүйг бий болгоно л гэсэн үг

“Бясалгал ба шинжлэх ухаан” лекцийн хэсэг:

“… Хүн өглөө нэг цагт босоод л ихэвчлэн гар утасаа авч Фэйсбүк үзээд л, зарим нэг нь имэйлээ шалгана. Цаашлаад тогтсон нэг замаар ажил дээрээ очино. Нөгөө л мэддэг таньдаг хүмүүстэйгээ уулзана. Тэр хүмүүстэйгээ нэг л хэв маягийн харьцаанд орно. Нэг л хэв маягийн үйлдлүүдийг хийнэ. Энэ бүгд нэг л хэв маягийн үйлдлүүд байдаг тул өмнө нь тайлбарласан уялдааны улмаас нэг л хэв маягийн сэтгэл хөдлөлийг (emotions) бий болгож байдаг. Нөгөө л нэг танил болсон хэвшмэл сэтгэл хөдлөл нь хүнийг эргээд нэг төрлийн л сонголт хийхэд хүргэдэг тул энэ нь нэг л маягийн үйлдэл хийхэд хүргэнэ. Ийм байдал өдөр болгон давтагдахаар мэдээж зуршил болж хувирдаг байна.

Энэ нэг маягийн хэвшмэл ба танил болсон сэтгэл хөдлөл нь далд ухамсарын түвшинд бүртгэгдэж байдаг тул аажимдаа өдөр болгон хийж буй хэвшмэл үйлдлүүд нь өөрийн зөнгөөр буюу автоматаар ажилладаг “программ” болж хувирч байдаг байна.

Эрдэмтэдийн хэлж байгаагаар бол хүүхэд төрөхөд оюун санаа нь шинэ компьютерийн “хард диск” мэт цэвэрхэн байдаг бол 8 хүртэлээ ээж аавыгаа дуриах маягаар үйлдлийн хэв маягуудыг тэр чигээр нь хуулбарлан дуриадаг. Ингээд сургуульд ормогц эцэг эхээсээ хуулбарласан үйлдлийн хэв маягуудыг боловсронгүй болгож мөн бусдыг дуриах замаар баяжуулж бага зэргийн шинэ хэв маягийн нэмэгдүүлсэн ч 35 нас хүрэхэд бидний 95 хувь нь хэвшмэл үйлдлээс бүрдсэн хэв маяг бүхий автомат “программ” болж хувирдаг. Энэ үед хүний юманд хандах хандлага, зуршил, дадал, асуудлыг хүлээн авах чадвар гэх зэрэг нь бүгд автомат программ болсон байдаг. Гэтэл энэ багц үйлдлүүдийн дунд нь мэдээж буруу зуршлуудыг бас хамт хуримтлуулсан байдаг. Буруу зуршлуудын нэг нь бодол нь байнга өнгөрсөн цагт байж байдаг явдал юм.

Сэтгэл зүйчдийн тайлбарлаж байгаагаар ихэнх хүмүүс амьдралынхаа 70 орчим хувийг стрессийн нөхцөлд амьдардаг гэж тогтоосон аж. Ийм хүмүүс өөрт нь муу юм тохиолдоно гэж бодож муу юм тохиолдоход түүнээс хэрхэн гарах,  өөрийгөө аливаа муу юманд бэлдэж амьдардаг байна. Хамгийн сонирхолтой нь сэтгэл зүйчдийн олж тогтоосноор ингэж бодож амьдардаг хүмүүст яг тэр муу юм нь тохиолдоод байдаг байна. Монголоор бол тэр муу юмаа өөрсөддөө даллаж байдаг байна. Иймээс тэд нар сэтгэл зүйн хувьд байнгын айдастай эсвэл санаа зовоостой байдаг бол эдгээр сөрөг сэтгэл хөдлөл нь далд ухамсарын түвшинд нь хуримтлагдаж байдаг байна. Харамсалтай нь байнга санаа зовох эсвэл айдастай байх нь бие мах бодийн хувьд стресс болж хувирдаг тул тун удалгүй өвчин болж хувирдаг гэдэг.

Ингээд энэ бүгдийг өөрчилье гэхээр хүний хэвшмэл үйлдэл ба сэтгэлгээ нь далд ухамсарын түвшний “автомат программ” болсон байдаг тул оюун ухаанаар өөрийгөө дийлж байдлыг өөрчлөх боломжгүй болсон байдаг байна. Нэг үгээр бол энэ үед хүн өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ амьдрах чадвар нь аажмаар устаад далд ухамсарынхаа боол болсон байдаг. Ингээд байдлыг өөрчилье гэхээр хүний бие махбодь автоматаар л ажилладаг программ болсон байдаг тул байдал огт өөрчлөгддөггүй байна. Согтууруулах ундаа мансууруулах бодисонд донтсон хүн донтолоосоо гарч чаддаггүйн учир үүнтэй холбоотой гэдэг.

Тэгэхээр яаж энэ чөтгөрийн тойргоос гэтэлж өөрийгөө өөрчилж өөрийн хүсэл эрмэлзлийн дагуу амьдарч чаддаг болох вэ гэсэн асуулт орж ирнэ. Шинжлэх ухаан бол хүний энэ буруу дадал зуршил, бас сөрөг сэтгэл хөдөлийн улмаас хуримтлагдаж буй стресс сэтгэл гутрал зэргийг арилгахад хамгиийн үр дүнтэй нь бясалгал юм байна гэдийг бүр 100 хувь баталдаг …”

Advertisements