Шийдвэр гаргах

Жо Симпсоны түүх буюу амаргүй шийдвэрийн тухайд

Жо Сипсон өөрийн найз Саймон Яатсын хамт Перүүгийн Андын 7 мянган метрийн өндөр ууланд авирч байгаад буцах замдаа хүлээ хугалсан аж. Тэр хоёр урт тойруу замын товчлох зорилгоор хавцалаар дамжин буухаар шийдэж. Ингээд хөл хугарсан Жог эхлээд буулгаж дараагаар нь Саймон өөрөө олсонд орж буухаар завдаж байтал олс алдагдаж Жо огцом доошлоод хадны цаагуур ороод хоёулаа нэг хадааснаас дүүжлэгдсэн байдалд орсон гэдэг. Ингээд олс тасравал хоёулаа хавцалруу унах аюулд орсон байдаг. Саймон Жог дуудах гэж олон удаа оролдсон боловч Жо түүнийг сонсох боломжгүй болсон байсан. Саймон эргэж дээшээ авирах гэтэл хоёр хүнийг ганцаараа даах бас боломжгүй болж. Гэтэл цаг явах тусам олс тасрах аюул улам л ихссэр байсан. Ингээд Саймон нэг бол олсыг таслаж Жог хавцалруу унагаах уу эсвэл олс тасрахыг хүлээж хоёулаа хамт хавцалруу унах уу гэсэн хоёр л сонголттой үлдэж. Саймон олсыг таслах шийдвэрийг гаргаж. Харин хамгийн гайхалтай нь Жо доош унаад мөсөн ангалын эрмэг дээр тогтсон төдийгүй амьд үлдсэн байсан. Харин Саймон эргэж дээшээ гарахаас өөр зам байгаагүй тул дээшээ гарч тойруу замаар уулчдын баазруу явсан аж. Мөсөн ангалын эрмэг дээр унасан Жо хоёр өдрийн турш идэх зүйлгүй уух усгүй 8 орчим км газрыг мөлхөсөөр уулчдын бааз дээр Саймоныг хоёр хоног амраад яг явахынх нь өмнөхөн нь ирсэн байдаг.

Хожим нь хүмүүс Саймоны шийдвэрийг маш их шүүмжлсэн гэдэг. Мэдээж бид өөрсдөө огцом хаднаас ганц хадааснаас хоёулаа дүүжлэгдэж үзээгүй байж Саймоны шийдвэрийг зөв буруу гэж шүүмжлэх нь зохимжгүй байх. Энэ түүх бол амаргүй шийдвэрийн онцгой жишээ. Мэдээж ийм амаргүй шийдвэр өдөр болгон хүнд тулгарахгүй нь тодорхой. Хэрэв хүн ийм шийдэхэд амаргүй хүнд асуудалтай нүүрэлвэл ёс зүйн зарчмыг баримтлах нь хамгийн зөв баримтлал болдог гэж зөвөлдөг. Гэтэл монголчууд бид өнөөдөр хэдхэн мөнгөний төлөө ямар ноцтой шийдвэрүүд гаргаж байгааг бодохоор бидний ёс зүй асар доройтсон болохыг л харуулж байгаа юм.