Өрсөлдөх чадвар

Хийж буй ажилдаа хэрхэн дуртай болох вэ?

(Хүний үнэ цэнэ лекцийн хэсгээс)

“… Дэлхийд өрсөлөхүйц ур чадварыг яаж хөгжүүлдэг вэ гэсэн асуулт гарах байх. Эрдэмтэдийн олж тогтоосноор бол ямар ч ур чадварыг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэхийн тулд хамгийн багадаа 10 мянган цаг тууштай зарцуулах шаардлагатай гэдэг. Энэ нь өдөр болгон хамгийн багадаа 3 цаг зарцуулвал наад зах нь 10 жилийн хугацааа гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл хүн 10 жил тууштай ажиллавал ямар нэгэн ур чадварыг хөгжүүлж чадна гэсэн л үг юм.

10 жилийн турш ингэж уйгагүй тууштай ажиллахын тулд хоёр нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт, хүн хийж буй ажилдаа дуртай байх хэрэгтэй. Учир нь өөрийгөө байнга албадан энэ олон жил ажиллана гэдэг бол тэвчихийн аргагүй бэрх юм. Мэдээж ажилдаа дуртай байж хийж буй ажлаасаа баяр баясгалан, таашаал олж авч чаддаг хүмүүс л ийм тууштай байж чадах юм…

… Бид нар шиг энгийн хүмүүсийн ихэнх нь л хийж буй ажилдаа дуртай бус байх нь түгээмэл. Тэр бүү хэл ямар ажил хийвэл дуртай байх вэ гэдгийг ч сайн мэддэггүй. Тийм хүмүүс яах ёстой вэ гэсэн асуулт гарна.

Ажилдаа дуртай болох нь логик ухаанаар бодож олж авдаг зүйл биш гэдгийг эрдэмтэд хэлцгээдэг. Учир нь хүний аливаа зүйлд дуртай дургуй болох асуудал нь туршлагаас олж авсан мэдрэмжийг үндэслэн далд ухамсар шийдэж байдаг байна.

Хүн хийж буй ажлаасаа хэзээ хамгийн их таашаал авдаг вэ гэвэл ажил хийх явцад тулгарсан бэрхшээлийг давж туулснаар өөртөө итгэх итгэл бий болсноор сэтгэл ханамжийг хамгийн ихээр авдаг байна. “Би үүнийг хийж чадлаа” гэж бодох тэр мөч хүнд ямарч зугаа цэнгэлээс олж авах таашаалаас хавь илүү их таашаал аз жаргалыг авчирдаг байна.

Үүнийг уулын спортын тамирчдын жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Уулын огцом хаданд авирдаг хүмүүсийн ажилтай зүйрлэсэн байдаг. Огцом хадны өөд авирахын тулд уулчнаас төгс анхаарал шаардана. Эс тэгвээс тэрбээр тэр даруйдаа л унах болно. Уулчид уулын оргилд хүрэхийн тул ядрахаа умартан хэдэн цагаар ч авирдаг. Харин авиралт дууссаны дараа тэд хамгийн их аз жаргалтай байдаг байна. Ажлыг яг үүнтэй адил хийвэл хүн хамгийн аз жаргалтай байдаг байна. Ийм байдлаар ажил хийхийг ажил дээрх “урсгал” (Flow in Work) гэдэг юм байна. Энгийн үгээр бол орчлонгоос тасрах гэж хэлб болох юм. Үүний нууц нь сэтгэл зүйчдийн хэлж буйгаар хүн “би” гэдэг зүйлийг умартдагтай холбоотой юм. Тэд нарын тайлбарлаж буйгаар бидний “би” гэдэг зүйл ямагт бидний зовлонгийн үндэс болж байдаг байна.

Ийм байдлаар буюу орчлонгоос тасрах байдлаар ажил хийхийг япончууд икигай гэдэг байна. Энэ нь япончуудын хувьд аз жаргалтай амьдрахын бас нууцын нэг гэдэг. Икигай гэдгийг үгчлэн орчуулвал зорилго гэсэн үг юм.  Энгийн үгээр бол хүн хийж чаддаг зүйлээ хийх дуртай байж түүнээсээ аз жаргалыг олж авч чадахыг хэлж байгаа юм. Ингэсэн тохиолдолд зорилгодоо хүрэхийн тулд хүн анхаарлаа төгс төвлөрүүлж нэг ч сатааралгүй ажиллах, ажил хийх явцад ахиц гарч буй талаар урам авах, бэрхшээлийг давж чадаж буйг мэдэрч ажиллах, ур чадвар нь нийцэж буйг мэдэрч ухаарах, үүрэгт ажлаа хийж чадаж буй зэргийг мэдрэх нь хүнийг аз жаргалтай байхад хүргэдэг байна. Ийм ч учраас хүнд хэцүү үе тулгарахад икигай-тай хүн бэрхшээлийг хавь илүү хялбар даван гарч чаддаг байна…”