Өрсөлдөх чадвар

Өрсөлдөх чадварын нууц

‘Economist’ сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн шилдэг таван менежментийн гүрүүгээр (guru – багш) тодорсон Kyocera компанийн үүсгэн байгуулагч ба дэлхий шилдэг энтерпренер Казүо Инаморигийн “Амжилтанд хүрэх луужин” ном нь зарим судлаачдын үзэж буйгаар ойролцоогоор нэг сая гаруй хүмүүсийг амжилтанд хүрэх замд гарахад нь түлхэц болсон гэдэг. Уг номондоо Казүо Инамори нэгэн сонирхолтой ийм түүхийг өгүүлсэн байдаг.

Түүний тайлбарласнаар “хүний амьдрал бол тухайн хүний оюун бодол, санааны л илрэл” гэсэн үзэл баримтлал дээр л амжилт тулгуурлаж байдаг гэжээ. Харин энэ ойлголтын талаар Инамори уг номыг бичихээс 40 гаруй жилийн өмнө тухайн үед япондоо менежментийн гүрүү гэдгээр алдаршсан Panasonic компанийн үүсгэн байгуулагчийн нэг Коносүке Мацүшитагийн илтгэлээс анх сонссон гэдэг.

Konosuke Matsushita (1894-1989)

Мацүшитагийн онол бол далангийн менежмент гэсэн нэртэй байсан. Үндсэн санаа нь бизнесийг хийхдээ хүн нөөцтэй байх хэрэгтэй л гэсэн санаа байсан. Үүнийгээ тайлбарлахын тул тэрээр усны далангаар жишээ авсан байсан тул “далангийн” гэсэн нэршилтэй болсон түүхтэй. Түүний тайлбарласнаар далан барьж голын усыг нөөцөлвөл тогтвортой усны нөөцтэй болж гол усны үеэр, ган гачиг гэх зэргийн цаг агаарын эрсдэлд өртөлгүйгээр газар тариаланг эрхэлж болно гэж үздэг байж. Үүнтэй адил бүх бизнесүүд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг материалын гээд олон нөөцтэй байх хэрэгтэй гэдэг байж. Гэтэл энэ байдал нь тухайн үеийн японы компаниудын хувьд огт боломжгүй зүйл байсан аж. Энэ байдал нь банкны зээлэнд баригдсан өнөөгийн монголын компаниудад эргэлтийн хөрөнгийн нөөцтэй бол гэсэн санаатай яг адил сонсогдож байсан бололтой. Их хэмжээний өрийн дарамтанд орсон компаниудын хувьд үнэхээр нэг ч төгрөг цааш нь далд хийж нөөцтэй болох боломжгүйтэй яг адил тухайн үеийн япончууд ямар ч нөөц бүрдүүлэх бас л боломжгүй байсан байж. Ингээд илтгэл сонсож байсан хүмүүсийн дундаас нэг залуу босч ирээд “та тэр далангаа яаж барих ёстойг л бидэнд тайлбарлаж өгөөч” гэж хэлэхэд Мацушита хэсэг хугацаанд дуугуй байснаа “би өөрөө ч сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ. Үүний дараагаар хүмүүс шоолонгүй инээлдсэн гэдэг.

Харин Инамори бол Мацушитагийн хэлснийг асар чухал үнэн үг байна гэж хүлээн авсан байж. Түүнийхээр бол энэ бол ердөө аль ч бизнес бүрийн эрмэлзэх зорилго юм. Хичнээн бүтэмжгүй байх нь чухал биш. Магадгүй энэ нь цөл газар бүрд байгуулахаар цор ганцаараа зүтгэхтэй адил мэт сонсогдож ч болох байх. Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өдөр болгон тууштай байж чадвал зорилгоо биелүүлж том амжилтанд хүргэдэг байна. Зорилгодоо үнэнч тууштай байх хэрэгтэй байдаг талаар бид өмнө нь Каллаханы жишээн дээр тайлбарлаж байсан.

Каллаханы түүх буюу сонголтын ач холбогдол

Харин хэн хийж чадсан нь бизнесийн амжилтанд хүрдэг байна. Энэ бол өрсөлдөөний зарчим буюу өрсөлдөөн даван гарахын нууц. Бүсдын хийж чадахгүй байгааг л хийж чадваас амжилтанд хүрнэ гэсэн л үг юм.