Манлайлал

Манлайлалын ач холбогдолын талаар

Байгууллагын шинэчлэл өөрчлөлтийг хийх нь менежерүүдийн хувьд хамгийн хэцүү даалгаварын нэг гэж үздэг. Энэ нь аргагүй юм. Учир нь шинэчлэл өөрчлөлтийг хийнэ гэдэг нь нэг талаас хэвшмэл сэтгэлгээнээс хальсан үйлдлүүдийг хийхийг шаарддаг бол нөгөө талаас ямагт хүчтэй эсэргүйцэлтэй тулгарч байдагтай холбоотой (Johnson, 1002).

Үүнийг нэг ийм жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. XIII зуунд цаг хэцүүдэх үед эзнээ дайсанд нь барьж өгөх явдал хэвшмэл үйлдэл байсан аж. Харин Их хаан гарч ирснээр энэ хэвшмэл үйлдэл хийсэн хүн болгоныг цаазалдаг болж. Ингэснээр монголчууд цаг хэцүүдэх үед ч эзнээ дайсанд нь барьж өгөхөө больсон аж. Энэ бол хэвшмэл үйлдлээс салгасан хамгийн илэрхий жишээ юм. Эрдэмтэдийн хэлж буйгаар бол хүн хэвшмэл үйлдлээс салж шинэ сонголт хийсэн цагт л шинэчлэл өөрчлөлт нь ирдэг.

Харин шинэчлэл өөрчлөлтийг хийхэд амаргүй байдгийн үндсэн шалтгаан нь ердөө л хэвшмэл үйлдлээс салж чаддаггүйтэй холбоотой. Хүний өдөр тутмын үйлдлийн 95% нь далд ухамсарын түвшинд суусан зуршил дээр тулгуурласан байдаг гэж сэтгэл зүйчид тогтоосон байдаг. Нэг үгээр бол хүний өдөр тутмын ихэнх үйлдлийг хүн ердөө зөнгөөрөө буюу амьдралынхаа турш үүсгэсэн зуршлийн дагуу хийдэг байна. Товчхондоо бол сэтгэл зүйчдийн тайлбарлаж буйгаар бол хүний үйлдлийн 95% нь далд ухамсарт захирагдаг байна.

Зуршил гэдэг нь олон удаагийн давтамжийн үндсэн дээр бий болсон санаандгүй үүсдэг “бодол, сэтгэл хөдлөл болон хийгддэг үйлдлийн хэв маяг” гэж тодорхойлдог. Өөрөөр хэлвэл автоматаар буюу өөрийн зөнгөөр бий болж байдаг “бодол, илэрч байдаг сэтгэл хөдлөл болон хийгдэж байдаг үйлдлүүд” юм. Иймээс хүн ямар нэгэн ажлыг хийж сурсан бол түүнийг хийж сурсаныхаа л дагуу л хийгээд байдаг. Монголоор бол сурсан юмыг сураар богоод болдоггүй гэдэг. Гэтэл энэ байдал нь  шинэ асуудал тулгарахад нөгөө л хийж сурсаны дагуу л асуудлыг шийдвэрлэх гээд байдагт хүргэдэг байна. Мэдээж хүн аливаа асуудлыг сурсанаараа л хийгээд байх юм бол шинэ үр дүн яагаад ч гарахгүй нь тодорхой юм. Дээрээс нь хүний биеийн амарыг хардаг зуршилтай хослоод ирэхээр шинэчлэл өөрчлөлт хийх нь үнэхээр амаргүй болох нь тодорхой юм.

Хүний оюун бодол болон сэтгэл зүрхийг өөрчлөх аяныг metanoia гэдэг байна

Тэгвэл энэ байдалтай манлайлал хэрхэн холбогдож байдаг вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Манлайлал нь бусдын хэвшмэл сэтгэлгээг өөрчлөхөд гол хүчин зүйл болж чаддаг. Манлайлна гэдэг нь угаасаа л бусдын бодол болон үйлдэлд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөхийг хэлдэг. Чадварлаг манлайлагч нь бусдын хандлагыг өөрчилж чаддаг байна. Ингэснээрээ хүнийг шинэ сонголт хийхэд хүргэдэгт л манлайлалын үндсэн ач холбогдол байгаа юм. Ийм л учраас манлайлал байгууллагын бүх шатанд байх нь өндөр ач холбогдолтой гэдэг байна.