Эрэгцүүлэн тунгаахын ач холбогдол

Энэ удаад орчин цагийн манлайлалын онолын хоёр чухал ойлголтыг товчхон танилцуулж байна. Үүнд:

  • Эрэгцүүлэн тунгаах дадал буюу critically reflexive practice ба
  • Үзэл баримтлал дээр тулгуурласан ажил хийх дадал буюу philosophy-driven practice;

“Бизнес бол хэрэглэгчдийн итгэлийг тасралтгүй олж авах тухайд юм. Үнэхээр л хэрэглэгчдийн итгэлийг хэр ихээр олж авж чадна, тэр хэрээр бизнес нь тэлж хөгждөг … Урт удаан хугацаанд бизнесийн амжилттай оршин тогтнох нь ердөө л хэрэглэгчдийн хүндэтгэлийг олж авч чадах эсэхээс л шалтгаана” гэж бизнесийн амжилтаараа дэлхийд нэрд гарсан Кеосера Группийн үүсгэн байгуулагч Казуо Инамори хэлсэн байдаг (@Казуо Инамори). Тэгвэл хэрэглэчдийн итгэлийг олж авч чадах эсэх нь бизнес эрхэлж буй хүний ёс зүйтэй байж чадахаас л хамаарна. Ёс зүйгүй хүн бол хэрэглэчдийн итгэлийг төрүүлсэн ч удалгүй алдчихдаг болохыг тайлбарлах нь илүү юм.

Иймээс л манлайлах асуудал нь бизнесийн байгууллагын хувьд зөвхөн үр дүнтэй ба ашигтай ажиллах асуудлаар хязгаарлахгүй харин ч байгууллагыг удирдаж буй хүнээс ёс зүйтэй байхыг илүүтэй шаардаж (moral practitioners), тэдгээрийг аливаа асуудалд ёс зүйн зарчмын үүднээс хандаж байх нь чухал гэж сургадаг байна.

Доктор Поүл Экман

Хэрэв манлайлагчийн хувьд ёс зүйтэй байх нь чухал хэмээн хүлээн зөвшөөрөх юм бол эрэгцүүлэн тунгаах дадал (reflexive practice) өндөр ач холбогдолтой болж ирдэг. Эргэцүүлэн тунгаах гэх дадал нь хүний өөрийн хүрээлэн буй орчны бодит нөхцөл байдлыг хэрхэн ойлгож дүгнэхийн үндэс гэдэг. Энэ утгаараа эргэцүүлэн тунгаах дадал нь хүний гаргах шийдвэр, хийх үйлдэл зэргийг тодорхойлоход нөлөөлдөг байна.

Эргэцүүлэн тунгаах дадлыг чадварлаг ашиглаж чадсан хүн бол яах аргагүй Доктор Поүл Экман юм. Бид энэ талаар өмнө тайлбарлаж байсан.

https://www.facebook.com/groups/1177812155657866/permalink/1180537675385314/

Товчхондоо бол хүн хийсэн үйлдлээ эрэгцүүлэн тунгааж, гаргасан алдааг эргэцүүлж, өөрийн баримтладаг үнэт зүйлсийг өөрчилөхийг менежментийн ухаанд эрэгцүүлэн тунгаах (reflexive practice) чадвар гэдэг. Энгийнээр бол хүн буруу үйлдэл хийсэн бол тэр үйлдлээ дахин хийхгүй байх зорилгоор эргэцүүлэн боддог байх чадварыг хэлж байгаа юм.

Хэрэв эрэгцүүлэн тунгаах дадлыг хүлээн зөвшөөрвөл зүгээр нэг байгууллагын удирдагч бус харин орчин цагийн хэллэгээр бол үзэл баримтлал дээр буюу хуучин цагийн хэллэгээр бол “тогтсон таалал” дээр тулгуурласан ажлын дадлыг (philosophy-driven practice) бий болгож зүгээр нэг удирдагч бус харин жинхэнэ манлайлагч болж хувирна. Харин “тогтсон таалал” дээр тулгуурласан дадлыг үндэслэн ажил хийдэг удирдагч нь өөрийн үнэлж дээдэлдэг үнэт зүйлсийн дагуу бизнес эрхлэх тул энэ нь эргээд хэрэглэгчдийн итгэлийг олж авахад хялбар болгодог байна.

Энэ зарчмуудыг л Германы алдарт гүн ухаантан Карл Юнг эргэцүүлэн бодож дараахи үгийг хэлсэн байдаг: “Би бол надтай тохиолдсон зүйлсийн үр дагавар бус харин өөрийн хийсэн сонголтуудын үр дагавар”.

Advertisements