Манлайлал

Манлайлагч ба менежер хоёрын ялгаа

Манлайлагч ба менежер хоёр нь ямар ялгаатай вэ? гэсэн асуулт нь олон жилийн турш эрдэмтдийн дунд  маргаан дагуулсаар өнөөг хүрсэн. Өнөөдөр ч эрдэмтэд уг асуудлын талаар нэгдсэн ойлголтонд хүрээгүй хэвээр байгаа. Иймд дээрх асуултанд бүрэн төгс хариулт өгөх боломжгүй юм. Харин энэ удаад менежер ба манлайлагч хоёрын ялгааны талаар эрдэмтдийн дунд одоогоор зонхилж буй үзэл баримтлалын нэг хувилбарыг дараах жишээн дээр тайлбарлаж болох юм. Харамсалтай нь орчин цагийн жишээ олдоогүй тул түүхийн жишээ ашигласан болно.

Хүннү гүрний их хаан Модун Шаньюй урд зүгрүү их цэрэг хөдөлгөхийн өмнө өөрийнхөө цэргийн сахилга батыг шалгах зорилгоор нэг ийм туршилт хийсэн гэж Лев Гумилев Хүннүгийн тухай бичсэн номондоо дурьдсан байдаг. Их хаан цэргүүддээ “миний харавсан бай руу бүгд харав” гэсэн тушаал өгөөд өөрийн хамгийн сайн морьлуугаа харавсан гэдэг. Цэргүүдийн ихэнх нь морьлуу нь харавсан бол цөөн хэд нь их хааны морийг өрөвдөөд харваагүй хоцорсон байж. Харин Их Хаан харваагүй цэрэг болгоныг тэр даруйд нь цаазалсан. Ингээд өөрийнх нь харавсан байруу дагаж харвах тушаалыг дахин өгөөд гэнэт өөрийн хамгаас хайртай хатанруугаа харавахад бүх цэрэг их хааны хатанруу харавсан байж. Хөөрхий хатан олон сумаар нэвт харвагдаж тэр даруй амиа алдсан гэдэг.

Хэдийгээр энэ жишээ нь хэрцгий боловч Модун Шаньюй хааныг гарцаагүй манлайлагч болохыг харуулсан юм. Учир нь манлайлагч ба менежер хоёрын үндсэн ялгаа нь менежер хүн ийм үйлдлийн өөрчлөлтийг бий болгож чаддаггүйд байгаа юм. Харин манлайлагч бол хүний үйлдлийг өөрчлөхөд хүргэж чаддаг. Дээрх түүх нь цэргүүд нь их хааны өгсөн тушаалыг ягштал биелүүлэхэд хүргэж, цэргүүдийн дундах сахилга батыг өөрчилсөн нь үндсэндээ цэргүүдийн үйлдлийг өөрчилж чадсаны жишээ юм.

Товчхондоо бол маналайглагч нь менежерийг бодвол өөрчлөлтийг дагуулдагаараа ялгаатай байдаг. Харин эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл менежер хүн их гүрнийг байгуулдаггүй л гэсэн дүгнэлт юм.

Advertisements