Манлайлал

Хүндийг үүрч чадвал бусдыг байлдан дагуулна

Манлайлагч гэж хэнийг хэлэх вэ? гэвэл маш олон хувилбар гарах байх. Магадгүй зарим нэг нь бусдыг байлдан дагуулж чаддаг хүнийг хэлнэ. Нөгөө хэсэг нь бусдыг өөрчилж чаддаг хүнийг хэлнэ гээд маш олон хувилбарууд гарах магадлалтай.

Эрнэст Шаклэтон

Энд жишээ болгох гэж бүй хүн нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилгоор эх орноо орхин явж, гурван жилийн дараа буюу дайн дууссан хойно явсан зорилгоо биелүүлж чадалгүй эх орондоо эргэн ирсэн түүхтэй нэгэн. Тэр бүү хэл хамт явсан багийн зарим нэг нь аялалын явцад амиа алдсан ч тохиолдол гарсан байдаг. Ингээд бодохоор энэ хүн бол дээр дурьдсан тодорхойлолтын дагуу бол аугаа манлайлагч байхаар хүн бол огт биш юм.

Хамгийн сонирхолтой нь 2002 онд ВВС телевизээс Их Британийн хэмжээнд хийсэн судалгаагаар энэ хүн нь аугаа британчуудын тоонд багтаж, тэр бүү хэл шилдэг манлайлагчаар эхний 11-т тодорсон байдаг.

Шаклэтоны ач охин: Эрнэст Шаклэтоныг язгууртанд өргөмжилсэн Хатан хааны одон

Энэ хүнийг сэр Эрнэст Шаклэтон гэдэг. Тэр хүний түүх Wikipedia-д дэлгэрэнгүй байдаг тул түүний түүхийг энд давтан нурших нь чухал бус байх. Товчихондоо бол түүний судалгааны ажлын гол зорилго нь Антарктик тивийн өмнөд туйлыг дамжин, нэг талаас нь нөгөө талруу туулах явдал байсан. Хэдийгээр Эрнэст Шаклэтон нь зорьсондоо хүрээгүй ч тулгарсан хүнд бэрхшээлийг хэрхэн давж чадсан түүх нь хүмүүсийн сэтгэлийг ихээр татаж үүгээрээ алдаршсан нэгэн гэдэг. Түүний усан онгоц нь мөсөн далайн дунд хөлдөж, усан онгоцоо орхихоос өөр замгүй болж, аврах завинд шилжин багийн гишүүдийн хамт эрэг хүртэл олон өдрийн турш явсан гээд хүнд бэрхшээлүүдийг даван туулсан байдаг.

Энэ түүх юуг харуулж байна гэвэл асар хүнд бэрхшээлийг хэрхэн туулж чадаж байгаа хүнийг хүмүүс манлайлагч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол асар хүнд байдал, гүн хямралыг давж, туулашгүй нөхцөл байдлыг тууштай давж чадах нь жинхэнэ манлайлагч хүний шинж чанар юм. Иймээс л их британчууд Эрнэст Шаклэтоныг шилдэг манлайлагчаар шалгаруулсан байдаг.

Advertisements