Шийдвэр гаргах

Нийтлэг ойлголттой холбоотой танин мэдэхүйн алдаа

“Ахмад насны хүмүүсийн талаар залуучууд юу гэж ихэвчлэн боддог вэ?” гэвэл тэд удаан, шинэ технологид суралцахдаа тааруу, эрүүл мэндийн асуудал ихтэй учраас өвдөх нь их, нөхцөл байдалд дасан зохицохдоо муу гэх нь нийтлэг байдаг байна. Тэгээд л цомогтгол болохоор  ахмад насных нь хамгийн түрүүнд хамрагдах нь илүүтэй байдаг байна. Энэ утгаар бол ахмад насны ажилчид ийм түгээмэл ойлголтын улмаас залуучуудтай хэзээ ч өрсөлдөж чаддаггүй байна.

Туршлага хэзээ ч моодноос гарч байгаагүй

Асуудлыг судлаад үзсэн чинь хүний нөөцийн менежерүүдийн 91 хувь нь ахмад насны хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан ямар нэгэн түүхтэй болж таарсан.

Гэтэл ахмад насны хүмүүсийн талаарх нийтлэг ойлголт бодит байдалд хэр нийцдэгийг бас судалж үзсэн байна. Ингээд уг судалгааны зориулалтаар олны мэдэх томоохон сүлжээ дэлгүүрийн нэг салбарт зөвхөн 50-аас дээш насны ажилчид авч ажиллуулжээ. Удалгүй тэр салбар нь бусад салбаруудаасаа ашигт ажиллагаа болон гүйцэтгэлийн бусад бүх үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн аж. Ахмад насны ажилчид нь бусад салбарын ажилчидтай харьцуулвал бараагаа илүү сайн мэддэг, ажлаас халагдаж солигдох нь бага болж таарсан төдийгүй бусад салбаруудаас хавь илүү ашигтай болон бүтээмжтэй ажиллаж чадсан байж. Тэр бүү хэл ажил таслах нь хүртэл хамгийн бага байж.  Энэ үзүүлэлт нь менежерүүдийн дунд түгээмлээр тархсан нийтлэг ойлголтыг өөрчилөхөд хүргэж удалгүй уг сүлжээ дэлгүүр нь 50-аас дээш насны ажилчдыг ажилд илүүтэй авдаг болж, ингээд салбар тус бүрт тодорхой хэмжээний орон тоонд ахмад насны хүмүүсийг ажиллуулдаг болсон аж.

Энэ түүх юу харуулсан бэ гэвэл нийтлэг ойлголтыг үндэслэн шийдвэр гаргах нь ямагт буруу байдаг гэдгийг л баттай харуулсан юм. Иймээс шийдвэр гаргахдаа “аа тэр чинь ингэдэг байхгүй юу” гээд түргэдэж болохгүй л гэсэн санаа юм.