Шийдвэр гаргах

“Хүн бусдыг огт сонсдоггүй зөвхөн хүссэнээ л сонсоно” (Х.Мураками)

Бусдын ярьж буйг тэвчээртэй сонсох хүн ер нь л ховор байдаг. Ихэнх нь л хүний хэлж барьж буйг огт сонсдоггүй харин өөрсдөө л яриад байдаг. Ямартай л “харилцааны хамгийн адармаатай асуудал бол бид бусдын ярьсныг ойлгох гэж сонсдоггүй харин зөвхөн хариу өгөх л гэж сонсдог” гэхэв дээ. Хүн яагаад ийм болчихдог вэ гэвэл хүн өөрийгөө бусдаас илүүд үнэлж эхлэхээр л ийм үр дагаварт хүрнэ.

Хамгийн харамсалтай нь ийм удирдагчид ямагт буруу шийдвэр гаргах хандлагатай болдог. Иймээс л даруухан байх нь манлайлах чадварын үндсэн шинж буюу жинхэнэ удирдагчийн шинж гэж Казуо Инамори өөрийн бизнес эрхлэх ухаанд тайлбарласан байдаг. Түүний хэлснээр “бид хэзээ ч биеэ тоож, өнгөрснөөрөө онгирч сагсуурч болохгүй. Харин хүмүүний хувьд зөв болгоныг тасралтгүй хийхийг бодолцож байх хэрэгтэй юм. Ингэхдээ чин сэтгэлийн тууштай зүтгэлийг тасалдуулахгүй байх хэрэгтэй юм” (@Казуо Инамори).