Үйл ажиллагааны процесс

Үйл ажиллагааны явц (Process) буюу процесс гэдэгт тухайн байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн зохион явуулж буйгаас гадна байгууллагад тогтсон хэв журам, ажил, ажилбар хийж гүйцэтгэх загвар, горим, аргачилал болон шинийг суралцах хэв маяг зэргийг хамруулж хэлнэ. Процессийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах нь олон давуу талыг бий болгодог бол тэдгээрийн хураангуйлан дурдвал дараахаар байж болох юм. Үүнд:

  • Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
  • Ажилтануудын хооронд шаардлагагүй тэмцэл зүй бус өрсөлдөөн бий болгохыг урьдчилан сэргийлэхэд тустай
  • Шинээр ажилд орсон хүмүүсийг сургахад хялбар
  • Ажилд дадах нь хялбар
  • Ажил үүрэг хэрхэн гүйцэтгэж буй байдал нь тодорхой болох тул гүйцэтгэлийг сайжруулах бололцоотой
  • Ажил үүргийн гүйцэтгэлийг загварчилахад хялбар тул гүйцэтгэийн үнэлгээ хийхэд хялбар болно
  • Зардал хэмнэх бололцоотой болно
  • Стандарт нэвтрүүлэхэд хялбар болно

Процесс гэдэг нь “үйл явдал буюу ямар нэгэн шалтгааны” улмаас тодорхой хэмжигдэхүйц “цаг хугацаанд” тогтсон логик “дэс дарааллын” дагуу тохирсон үүрэг ролийн дагуу процесст “оролцогчдийн” гүйцэтгэх багц “үйл ажиллагааг/ажилбарыг” хэлнэ.

  • Үйл ажиллагаа / Үүрэг даалгавар гэж ажилтан буюу хэлтсийн хийх нэгж ажил, ажилбар
  • Оролцогчид гэж ‘процесс’-ийн дагуу ахиц буюу аль эсвэл үр дүн гаргах үүрэгтэйгээр оролцож буй ажилтанууд буюу хэлтэсүүд
  • Үүрэг роль гэж хийж гүйцэтгэх ажил, ажилбарын талаар оролцогчтой уялдан үүсэх холбоо
  • Дэс дараалал гэж ажил үүргийг гүйцэтгэх логик дэс дараалал
  • Цаг хугацаа гэж нэгж ажил, үүргийг гүйцэтгэх дундаж хугацаа
  • Үйл явдал буюу шалтгаан гэж ‘процесс’-ийг эхлүүлэх, чиглүүлэх буюу зогсоох үндэслэл болох үйл явдал