Нийтлэлүүд

Гадаадын сонин сэтгүүлээс орчуулсан мэргэжлийн нийтлэлүүдийг энэ хуудаснаас олж уншаарай.

  • (9) “Шударга үйл явц” гэх нийтлэл нь шийдвэр гаргах процессийг огт өөр өнцгөөс тайлбарласан алдартай нийтлэл юм. W. Chan Kim болон Renee Mauborgne нарын энэ нийтлэл нь өнөөдөр Harvard Business Review сэтгүүлийн шилдэг сонгомол нийтлэл болж чадсан. Хэрэв уг нийтлэлийг уншвал Монголын нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйл нь шудрага процесс гарцаагүй мөн болохыг ойлгох болно.

Эх сурвалж: https://hbr.org/2003/01/fair-process-managing-in-the-knowledge-economy

http://host.uniroma3.it/facolta/economia/db/materiali/insegnamenti/564_9777.pdf


  • (8) Даниэль Гоүлэман нь имоүшнал интеллиженс гэдэг нэр томъёог анх нэвтрүүлсэн эрдэмтэн. Түүний   “Юу хүнийг манлайлагч болгодог вэ?” нийтлэл нь хүн өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж чадах нь жинхэнэ манлайлалгч болоход тэргүүлэх ач холбогдолтой болохын тухай өгүүлсэн нийтлэл юм. Олон жилийн турш хийж ирсэн судалгааны ажлын үр дүнг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарласан уг нийтлэл нь анх Harvard Business Review сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг чадварыг имоүшнал интеллиженс гэж тодорхойлсон байдаг. Энэ нэр томъёог нэвтрүүлсэн цагаасаа хойш манлайлалын онолын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болж чаддсан төдийгүй удирдах албан тушаалд томилж буй хүмүүсийг шалгаруулах гол үзүүлэлтийн ч нэг үздэг ч болсон юм. Өнөөдөр имоүшнал интеллиженсийн чадваруудыг хөгжүүлээгүй хүмүүсийг удирдах албан тушаалд дэвшүүлэх бараг л боломжгүй болсон гэдэг. Иймээс байгууллага удирдаж байгаа хүмүүс, хүний нөөцийн менежерүүдийн заавал унших ёстой нийтлэлийн нэг гэхэд огт буруутахгүй юм.

Эх сурвалж: https://hbr.org/2004/01/what-makes-a-leader

R0401H-PDF-ENG what makes a leader


  • (7) “Зөн совиндоо хэзээ итгэх вэ?” гэх Алдэн Хаяашийн нийтлэл нь хүний шийдвэр хэрхэн гардаг талаар өгүүлсэн хамгийн шилдэг нийтлэлүүдийн нэг. Түүний бичснээр бол хүний “ухаалаг шийдвэр гаргах нь хүний логик ухамсар гэхээс зөн совинтой илүү холбоотой байдаг”. Бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд ба зөн совин нь ухаалаг ба зөв шийвэр гаргахад чухал нөлөөтэй байгаад зогсохгүй харин ч бүр голлох үүрэгтэй байдаг бололтой. Зөн совингоо ашиглаж чадаж байгаа байдал нь “жинхэнэ эр хүнийг хөвгүүдээс ялгаж байдаг гол хүчин зүйлийн нэг гэж” үздэг. Аргагүй ч юм. Учир нь албан тушал ахих хирээр шийдвэрлэх асуудлууд нь хавь илүү түвэгтэй болон тодорхойгүй болж ирээд зогсохгүй ийм асуудлыг шийдвэрлэхэд хүний гаргаж буй шийдвэрүүд нь логик дээр тулгуурласан байж болдоггүй байна. Энэ тохиолдолд зөв шийдвэр нь ихэвчлэн зөн совин дээр тулгуурласан байдаг гэдэг. Хаяашийн нийтлэлийг байгууллага удирдаж буй хүний заавал уншсан байх нийтлэл гэдэг юм шүү.

Эх сурвалж: https://hbr.org/2001/02/when-to-trust-your-gut

Trust_your_gut


  • (6) “Манлайлагчид яг юу хийдэг вэ?” Жон Коттерийн нийтлэл манлайлалын онолд шинэ урсгалыг бий болгож шинэ шатанд гаргаж ирсэн юм. Иймээс л уг нийтлэл сонгомол нийтлэлээр шалгарсан гэдэг. Жон Коттерийн дэвшүүлсэн онолын дагуу бол манлайлал ба менежмент хоёр нь нэг тэрэгний хоёр дугуй юм. Амжилттай ажиллаж байгаа байгууллагууд манлайлал болон менежментийг ухаалгаар хослуулж тэдгээрийн оновчтой тэнцвэрт байдлыг бий болгож чаддаг байна. Нийтлэлийг уншснаар менежерүүд өөрсдийн хийж буй ажлаа цоо шинэ урд өмнө нь огт бодож төсөөлөөгүй өнцгөөс харах болно.

Эх сурвалж:  https://www.ndti.org.uk/uploads/files/HBR_What-Leaders-Really-Do.pdf

HBR_What-Leaders-Really-Do


  • (5) “Стрессийг чөдөрлөх нь“. Монголчууд бид асар их стресстэй нийгэмд аж төрж буйгаа гадарладаг ч түүнийгээ тэр болгон гүйцэт ухаардаггүй. Гэтэл стресс нь ажлын бүтээмж, ухаалаг шийдвэр гаргах чадвар тэр бүү хэл эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Стресст гүн нирвэгдсэн хүн түүнийгээ ч мэдэхгүй яг л архинд донтсон хүнийг хажуунаас нь “архиа уухаа боль” гэж хэд ч хэлээд нэмэргүй байдагтай яг адил ойлгодоггүй. Харин “сайн мэдээ гэвэл стрессийг хянах нь уншигч таны бодож байгаагаас ч илүү хялбар гэдгийг эрдэмтэдийн хийсэн судалгаа нь харуулжээ”. Уг нийтлэл нь стрессийг таних түүнээс өөрийгөө хамгаалах талаар бичсэн сонгодог нийтлэл юм.

Эх сурвалж: Cryer, B., McCraty , R., & Childre, D. (2003). Pull the Plug on Stress. Harvard Business Review, 102-107. https://hbr.org/2003/07/pull-the-plug-on-stress


  • (4) “Хүнд цохилтоос” хэрхэн гарах вэ?” Уг нийтлэлийг Жошүа Марголис болон Поүл Штолц нар 2010 онд Харвард Бизнес Рэвью сэтгүүлд анх нийтэлж байсан бол тэр цагаасаа эхлэн хямралын удирдлага (crisis management) сэдвээр бичсэн шилдэг нийтлэл болж чадсан гэдэг. Хүний амьдралд золгүй явдал, бэрхшээл тохиолдоход бид ихэвчлэн нэг бол бусдыг буруутгах эсвэл сэтгэлээр унаж амархан бууж өгөх нь илүүтэй байдаг бололтой. Харин байгууллага удирдаж буй хүн бэрхшээл тулгарахад яах ёстой вэ гэсэн асуултын хариултыг уг нийтлэлд тайлбарлах болно: – бэрхшээлтэй тулгарахад хүн өөрийн хандлага ба сэтгэлгээний хэв маягийг өөрчлөхөд л асар ялгаатай үр дагварыг бий болгод байна.

Эх сурвалж: Margolis, J. D., & Stoltz, P. G. (2010). How to Bounce Back from Adversity. Havard Business Review, 87-92.  https://hbr.org/2010/01/how-to-bounce-back-from-adversity


  • (3) “Шийдвэр гаргахад санаандгүйн цувиралын үзүүлэх нөлөөлөл“. Хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг хүн хэзээ ч бодитоор үнэлж чаддаггүй болохыг хүн төрлөхтөн эртний мэддэг байж. Иймээс ч зарим шашины сударт энэ талаар маш тодорхой өгүүлсэн байдаг байна. Харин шинжлэх ухаан бол нөхцөл байдлыг бодитой үнэлж чаддаггүйг танин мэдэхүйн алдааны (cognitive bias) нөлөөлөл гэж тайлбарладаг. Нөхцөл байдлыг бодитой үнэлж чаддаггүйг хуучин монгол хэлэнд цувирал гэдэг байж. Иймээс бид танин мэдэхүйн алдаа гэхийн оронд танин мэдэхүйн цувирал гэж орчуулсан болно. Уг нийтлэлийг Брэйнард Стратежис компаний захирал Майкл Брэйнард 2017 онд анх Forbes сэтгүүлд зориулж бичсэн бол нийтлэл нь танин мэдэхүйн цувирлын нэг төрөл болох санаандгүйн цувирал шийдвэр гаргахад ямар нөлөөтэй байдаг талаар өгүүлсэн болно.

Эх сурвалж: Brainard, M. (2017, September 13). Forbes. Retrieved from the Impact of Unconscious Bias on Leadership Decision Making: https://www.forbes.com/sites/forbescoachescouncil/2017/09/13/the-impact-of-unconscious-bias-on-leadership-decision-making/#2d71cecd5b3f


  • (2) “Ажилчдыг сэдэлжүүлнэ гэдэг нь лууван ба саваа модны тухайд бус юм“. Уг нийтлэл нь ажилчдыг сэдэлжүүлэх шинэ арга барилын тухайд юм. Байгууллагыг манлайлж буй хүмүүс ихэвчлэн уламжлалт “лууван ба саваа мод”-ны арга барилыг ашиглах гээд байдаг бол энэ нь үр дүн муутай байдгийн туршлагаар нотлогддог. Харин Харвард Бизнес Рэвью сэтгүүлийн блогчин Лиза Лай-ийн санал болгож  буй шинэ арга барил нь ажилчдыг бодитоор сэдэлжүүлж чаддаг төдийгүй байгууллагад шаардагдаж буй ахицыг гаргаж чаддаг тул хамт олон удирдаж буй хүмүүс уг нийтлэлтэй танилцсан байхад илүүдэхгүй юм.

Эх сурвалж: Lai, L. (2017, June 27). Harvard Business Review. Retrieved from Motivating Employees Is Not About Carrots or Sticks: https://hbr.org/2017/06/motivating-employees-is-not-about-carrots-or-sticks


Эх сурвалж:  Lebowitz, S., & Lee, S. (2015, August 25). 20 cognitive biases that screw up your decisions. Retrieved from Business Insider: http://www.businessinsider.com/cognitive-biases-that-affect-decisions-2015-8

http://www.businessinsider.com/cognitive-biases-that-affect-decisions-2015-8