Лилли Салоны Кейс II – Үргэлжлэл

Үйлчилгээний үнэ цэнэ

Үйлчилгээний талаарх сэтгэл ханамж ба эрэлт хэрэгцээний ач холбогдлоор үзүүлсэн үйлчилгээг үнэлэхэд ойролцоогоор 6 оноо өгсөн байсан. Уг үнэлгээний гол зорилго нь үйлчилгээ ямар үнэ цэнийг бий болгож буйг ойлгоход чиглэгдсэн юм. Үнэлгээний дүн нь ойролцоогоор 85.7% юм. Уг үнэлгээ нь харьцангүй өндөр бөгөөд товчхондоо бол асар өрсөлдөх чадвартай үйлчилгээ байна гэж хэлж болохоор. Гэхдээ үүнд нэг тайлбар нэмж хэлэх нь зүйтэй юм. Учир нь уг үнэлгээг цөөн тооны хүмүүсийн дунд хийгдсэн тул бас бодит байдлыг тэр болгон харуулж чадахгүй байж болох юм.

Нэмж хэлэхэд ийм үнэлгээ ижил төстэй үйлчилгээ үзүүлж буй өрсөлдөгчийн үйлчилгээнд хийж харьцуулах шаардлагатай. хэрэв өрсөлдөгчдийн үнэлгээнээс бага гарвал яагаад үнэлгээ догуур гарсан шалтгааныг олж тогтоовол ямар чиглэлээр цаашид сайжруулалт хийх нь зөв болохыг тогтоох бололцоотой болно.

Кано загвар

Удаах үнэлгээг Кано загварын дагуу хийсэн бол үнэлгээний дүн өмнөхийн адил өндөр гарсан. Кано загварын дагуу хэрэв босоо тэнхлэгийн дагуу 0-ээс доош үнэлгээ авбал хэрэглэгч огт таашал авахгүй байна гэж үздэг.

Лилли салоны хувьд үнэлгээ нь босоо тэнхлэгийн хувьд 2-той байгаа нь багагүй таашал авч байна гэсэн үг юм. Энэ нь үнэлгээ цөөн тооны хүмүүсийн хувьд явагдсантай холбоотой байж болох юм. Ямартай ч ижил үнэлгээг өрсөлдөгчдийн үйлчилгээнд хийх шаардлагатай. Үнэлгээний зөрүүнээс Лилли салны үйлчилгээ бусдаас ямар үзүүлэлтээр хоцорч буйг ойлгоход хялбар болно.

Эдгээр бүгдийг Лилли салонд зөвлөлгөө өгөх мөн бусдад загвар болгох зориулалтаар хийсэн тул үнэлгээ төгс хараахан болоогүй гэдгийг бас болгооно биз ээ.