Лилли Салоны Кейс

Etre Belle брэндийн бүтээгдэхүүнд суурилсан арьс арчилгааны үйлчилгээг бусдаас хэрхэн ялгаруулах вэ?

Тус салоноос үзүүлж буй үйлчилгээг бусдаас ялгагдахуйц болгох зорилгоор дараах таамгийг дэвшүүлсэн болно. Үүнд: “Үйлчилгээг шинэчилж, өрсөлдөхүйц болгохын үндсэн зорилго нь хэрэглэгчийн хувьд илүү худалдан авахуйц үнэ цэнийг бий болгохтой л холбоотой. Хэрэв бүтээгдэхүүн гэж хэрэглэгчийн ямар нэгэн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор санал болгож буй бараа буюу үйлчилгээ гэж тодорхойлвол түүнийг сайжруулна гэдэг нь хэрэглэгч/худалдан авагчийн эрэлт хэрэгцээг өрсөлдөгчдөөс илүү байдлаар хангах явдал юм”.

Иймээс шинэчлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч илүү үнэлж, илүүтэй худалдан авбал бүтээгдэхүүн өрсөлдөхүйц болсон байна гэж хэлэх үндсэн шалгуур юм.

Харин ямар үзүүлэлтээр бүтээгдэхүүнийг хэрэглэгч үнэлж буйг зөв олж тогтоовол бүтээгдэхүүний шинэчлэлийг оновчтой хийж чадна гэсэн үг юм.

Өнөөдөр Лилли салоноос үзүүлж байгаа Etre Belle брэндийн бүтээгдэхүүн дээр суурилсан үйлчилгээ нь хэрэглэгчийн дараах асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм.

  • Чийгшүүлэх үйлчилгээ
  • Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ
  • Арьс цайруулах үйлчилгээ
  • Арьсны асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үйлчилгээ

Хэдийгээр үйлчилгээ нь чанартай бүтээгдхүүнд тулгуурлан үзүүлж байгаа ч үйлчилгээний шинж чанарын хувьд бусдаас ялгарахгүй байгаа нь гол сул тал юм. Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нь үндсэндээ эрэлт хэрэгцээнд захирагдаж буй байдлаас (product-market-fit) л шалтгаална. Иймээс дээрх дөрвөн эрэлт хэрэгцээг бусдаас илүү байдлаар хангаж чадаж байгаа бол үйлчилгээ өрсөлдөхүйц болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Үйлчилгээний үнэлгээ

Ингээд бид Лилли салоноос үзүүлж буй үйлчилгээнд үнэлгээ өгөхөөр тест хийсэн бол тестийг Кано загварын дагуу хийв.

Зураг №1: Кано загвар 

Үнэлгээ нь нэг талаас үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж төрүүлж бүйг тодорхойлоход чиглэгдсэн бол нөгөө талаас үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж буй байдлыг үнэлэх зорилготой байсан.

АСУУЛГА – Kano Model

Үүнээс гадна бид өмнө нь дурьдаж байсанчлан Лилли салоны үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд ямар хэмжээний үнэ цэнийг бий болгож буйг тодорхойлох зорилгоор үйлчилгээнд үнэлгээ өгсөн.

АСУУЛГА – Service Evaluation

Үнэлгээнээс хийсэн гол дүгнэлт нь салоны үйлчилгээ нь Кано загварын дагуу бол эрэлт хэрэгцээг хангаж байгаа ч үйлчлүүлэгчдэд өндөр таашал (delight) өгч хараахан чадахгүй байгаа гэж үзсэн.

Зөвлөмж

Бусдаас ялгарахад чиглэгдсэн үйлчилгээний шинж чанаруудыг дараах үзүүлэлтээр хийж болох юм. Үүнд:

  • Бусдаас ялгарах бонус, бэлэг ба урамшуулал
    • Тодорхой үнийн дүнгээс дээш худалдан авалт хийсэн бол үнэгүй хүргэх
  • Үйлчилгээний өндөр чанар
    • Хэрэглэгчдэд ойлгомжтой тайлбар бүхий найрсаг үйлчилгээ
    • Үйлчилгээг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий косметолог үзүүлэх

Иймээс эхний ээлжинд эдгээр шинж чанаруудаар бусдаас ялгарахад чиглэгдсэн арга хэмжээ авах нь зүйтэй юм.

  • Энэ зорилгоор эхний ээлжинд үйлчлүүлэгчдийн бүртгэлийг хөтлөх
  • Ажлын хувцастай болох
  • Үйлчилгээний чанарын талаар үнэлгээ судалгааг хийх

(Үргэлжлэл бий)