Бидний тухай

“Менежментийн тухай ярилцья” вэбсайт нь бизнесийн байгууллагыг удирдахад шаардагдах мэргэжлийн мэдээлэл бүхий Интернетийн орчин дахь олон нийтэд нээлттэй анхны эх үүсэвэр юм. Энэ зорилгоор байгууллагын зан төлөв, манлайлал, хэмнэлттэй үйлдвэрлэл, бизнесийн загвар ба процесс гээд менежменттэй холбоотой мэргэжлийн мэдээллийг нийтлэх болно.

Бидний эрхэм зорилго бол бизнес эрхлэлт ба менежментийн чиглэлээрх мэргэжлийн мэдээллээр хамгийн баян олон нийтэд нээлттэй онлайн эх үүсвэр болох явдал юм.

Вэбсайтыг хөтлөхдөө бид өөрсдийн хувийн туршлага дээр тулгуурлан бичсэн блог, гадаадын мэргэжлийн сэтгүүлд нийтэлсэн академик нийтлэлүүдийг орчуулж нийтлэхээс гадна бодит кейс ба сургалтын материалуудыг бас байршуулах юм.

Дашцэрэнгийн Цэцэн (админ) нь Монголын хувийн хэвшлийн хөгжлийн чиглэрээр 20 гаруй жил ажилласан. Тэр дундаа зөвлөлгөө өгөх салбарт 16 жил ажиллаж ирсэн нэгэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудад зөвлөхөөр, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай төслүүдийг сонгон шалгаруулах, компанийн болон төслийн гүйцэтгэлийг үнэлэн дүгнэх, холбогдох дүн шинжилгээ хийх, бизнес процесс загварчлах зэрэг чиглэлээр төвлөрөн ажиллаж ирсэн нэгэн. Москвагийн Олон улсын харилцаа дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр, Ливэрпулийн их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.

Одончулуун Мөнхзул нь Монгол Улсын Их сургуулийг хэл шинжлэл, соёл судлаач мэргэжилээр төгссөн. Хүний нөөц болон маркетингийн чиглэлээр ажиллаж ирсэн. НҮБ, Нийслэлийн залуучууд инновацийн төв болон бусад залуучуудыг дэмжих байгууллагын холбогдох сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд идэвхтэй Фрийлансер орчуулагч, эвент менежер хийдэг. Одоогоор технологийн хөгжлийн салбарт ажиллаж байна. 

Advertisements